Хөлбөмбөг: Охидын шигшээ баг түүхэн оноо авлаа

Хуучирсан мэдээ: 2017.04.18-нд нийтлэгдсэн

Хөлбөмбөг: Охидын шигшээ баг түүхэн оноо авлаа

 

Зүүн Азийн 15 хүртэлх насны охидын аварга шалгаруулах тэмцээнд оролцож буй Монгол улсын охидын шигшээ баг өнөөдөр Гуамын багтай тэнцсэнээр, Монголын эмэгтэй хөлбөмбөгчид Ази тивийн тэмцээнээс анхны оноогоо авлаа.

Монголын 14 хүртэлх насны охидын шигшээ багийн хоёрдугаар ахлагч Г.Цолмон 15 орчим метрийн зайнаас баруун хөлийн хүчтэй цохилт гүйцэтгэсэн нь хаалганы зүүн доод буланд гоолдсон юм.

Түүнд гоолын дамжуулалтыг 11 дугаартай Э.Энхмаргад өгч, Монголын эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхэн дэх анх албан ёсны гоол ороход тусаллаа.

Хэдийгээр эсрэг баг нэгдүгээр үед тооны харьцааг тэнцүүлсэн ч шийдвэрлэх үед хэн хэн нь гоол оруулаагүй тул тоглолт 1-1 харьцаатайгаар тэнцэв. Энэхүү тэнцээний нэг оноо нь Монголын охидын шигшээ багийн Ази тивээс авч буй анхны албан ёсны оноо юм.

Япон улсын мэргэжилтэн Ики Ёоүжгээр удирдуулсан охидын шигшээ баг өнөөдөр Монголын эмэгтэйчүүдйн шигшээ багийн төдийгүй эмэгтэйчүүдийн хөлбөмбөгийн түүхэнд тодоор тэмдэглэгдэх гоолын эзэд болж байна. 

Манай охидын шигшээ баг хоёр хоногийн дараа Хойд Марианы Арлуудтай энэ тэмцээний сүүлийн тоглолтоо хийнэ.

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн түүхийг бүтээж яваа охидын шигшээ багийн нийт бүрэлдэхүүнд амжилт хүсье.

Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨЛБӨМБӨГИЙН ХОЛБОО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж