Долоон ихэр 20 жилийн дараа

Хуучирсан мэдээ: 2017.04.18-нд нийтлэгдсэн

Долоон ихэр 20 жилийн дараа

МакКойн долоон ихэр

1997 оны арваннэгдүгээр сарын 19-ний өдөр дэлхийд анх удаа долоон ихэр хүүхэд мэндэлснийг санаж байна уу? Тэд эрүүл саруул өсч торнин, одоо 20 настай залуус болжээ.

Ихрүүдийн ээж Бобби МакКой тухайн үед олон нийтийн шүүмжлэлд багагүй өртсөн ч хүүхдүүдээ эрүүл саруул төрүүлэхийн тулд тэр бүхнийг тэвчиж чадсан юм.

Ихрүүдийн ээж Бобби МакКой

МакКойн гэр бүл гурван охин, дөрвөн хүүтэй болов. 1997.11.19

Эмч нар долоон ихэр хүүхэд бүгд амьд төрөх магадлал нь тун бага. Ээж нь ч эрсдэж магадгүй гэж санаа зовж байв. Гэсэн ч Бобби бүхнийг бурханд даатгаж, хүүхдүүдээ төрүүлэхээр шийдсэн юм. Ихрүүдийг Кенни, Келси, Натали, Брэндон, Алексис, Натан, Жоэль гэдэг. Хүүхдүүд бүгд ээжээсээ эрүүл мэндэлсэн ч эмч нар тэдний ирээдүйд санаа зовсон хэвээр байв.

Ихрүүд одоо

Ганцаараа долоон ихэр хүүхдийг салхилуулна гэдэг хүнд. Азаар Боббид найз нөхөд, гэр бүл нь тусалдаг байв

Бобби МакКойны хувьд ихрүүдийн мэндэлсэн өдөр гэр бүлийн баяр. “Цаг хугацаа харвасан сум мэт хурдан өнгөрч байна. Баяр баясгалан, уй гуниг, бухимдал, инээд хөөр гээд өнгөрсөн хугацаанд би маш их зүйлийг туулж өнгөрүүлсэн. өнөөдөр бид элэг бүтэн, аз жаргалтай амьдарч байна” хэмээн Бобби телевизэд ярьжээ.

Бобби МакКой найман хүүхэдтэй. Ихрүүдээс гадна түүнд Микая гэж охин бий.

Дөнгөж төрсөн Бобби МакКойд тухайн үеийн АНУ-ын ерөнхийлөгч Билл Клинтон утсаар баярын мэндчилгээ дэвшүүлж байсан юм. Мөн телевизийн алдарт хөтлөгч Опра шоугаараа дамжуулан тэдэнд зориулж байшин, машин, хүүхдийн тэжээл, живх, их сургууль, коллежид үнэгүй суралцах эрхийг бичиг зэргийг бэлэг болгон илгээж байлаа.

Хүүхдүүд багадаа өдөрт 42 шил тэжээл идэж, 52 ширхэг живх хэрэглэдэг байжээ

МакКойны долоон ихэр

Хэдийгээр 20 жил өнгөрсөн ч МакКой болон түүний гэр бүл өнөөг хүртэл Америкийн ард түмний бэлэглэсэн байшиндаа амьдарч байгаа. “Би найз нөхөд, гэр бүл, сайхан сэтгэлтэй ард түмнийхээ туслалцаагүйгээр хүүхдүүдээ өсгөж чадахгүй байх байсан” хэмээн Бобби ярьжээ. Энэ бол зүйрлэшгүй том тусламж хэмээн тэрбээр телевизийн ярилцлагын үеэр өөрт нь тусалсан бүх хүмүүст талархал илэрхийлсэн юм.

Долоон ихэрт бэлэглэсэн байшин. Тэдний зарим нь одоо ч энд амьдардаг

Долоон ихэрт бэлэглэсэн машин

Натали одоо их сургуульд сурдаг

Брендон тамирчин болжээ. Эцэг, эх нь түүнийг зөрүүд, хатуу зантай гэж тодорхойлов

Келси бусдаасаа хамгийн бага жинтэй төрсөн /Ойролцоогоор 1 кг/. Гэхдээ энэ нь асуудал байгаагүй. Тэр хөлбөмбөгөөр хичээллэдэг

Ихрүүдийн хамгийн хөгжилтэй нь Кенни

Алексис багадаа тархины өвчтэй байсан. Гэхдээ тэр эдгэсэн. Алексис менежер юм уу, багш болохыг мөрөөддөг

Натан мөн тархины өвчтэй байсан. Тэр эрдэмтэн болохыг хүсдэг

Жоэль ихрүүдийн хамгийн бага нь бөгөөд 1,3 кг жинтэй төржээ. Тэрбээр ачааны машины жолоочоор ажилладаг

Долоон ихрийн эгч

МакКойн гэр бүл телевизийн ярилцлага өгч байгаа нь

БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: КУЛЬТУРОЛОГИЯ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж