Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал зам тээврийн осолд өртөж, жолооч нь газар дээрээ амиа алдсан байна.
Осол өчигдөр /2017.04.17/ Улаанбаатартай ойролцоо Хүй долоо худагийн орчимд гарчээ.
Засаг дарга Ж.Батжаргалын унаж явсан Ланд-200 маркийн машин, ачааны машинтай мөргөлдсөний улмаас осол гарсан байна.
Осолдсон машинд Засаг даргатай хамт Төв аймгийн Засаг даргын тамгын газрын гурван мэргэжилтэн явж байсныг албаны эх сурвалж мэдээллээ.
Тэд ослын улмаас хүнд, хөнгөн байдлаар гэмтсэн ба яаралтай түргэн тусламжийн машинаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвд хүргэжээ.
Д.УУДАМ