Багануур дүүргийн IV хороонд оршин суудаг, 17 настай охин бусадтай бүлэглэн Toyota G.Corrolla автомашиныг хулгайлж, хоёр хоног унасан байсныг цагдаа нар илрүүлжээ.
“Цайз” захын орчмоос Toyota G.Corrolla машин алдагдсан тухай дуудлага өнгөрсөн бямба гаригт /2017.04.15/ цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу шалгахад 17 настай Н гэгч Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, “Цайз” захын ойролцоо амьдардаг, 32 настай эрэгтэй О-гийн хашаанд байсан Toyota G.Corrolla автомашиныг хулгайлсан нь тогтоогджээ.
Хэрэгт эрүү үүсгэн, Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлснийг Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээллээ.
Д.УУДАМ