Ливийн пуужин Италийн хөлгийг оносонгүй

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Ливийн пуужин Италийн хөлгийг оносонгүй

Ливийн удирдагч Муаммар Каддафигийн хүчин НАТО-ын байлдааны хөлгүүдэд цохилт  өгөх явдал сэм сэмхэн гарах болсны нэг жишээ лхагва гаригт гарч, Газар дундын тэнгист явж байсан Италийн байлдааны хөлөг рүү пуужин харвасан байна.

Италийн харуулын “Bersagliere” хөлөг Ливийн Злитан хотоос 19 км-ийн зайд далайд байх үед пуужин тэднээс хоёр км-ийн зайд унажээ. Гэхдээ хөлөгт ямар нэг хохирол, гэмтэл учраагүй тул үүргээ цааш нь үргэлжлүүлж байгаа тухай Италийн Батлан хамгаалах яам, НАТО-оос мэдэгдсэн байна.

Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч Муса Ибрахам сэтгүүлчдэд хандаж уг пуужинг Ливийн удирдагч Муаммар Каддафид үнэнч үлдсэн цэргүүд хөөргөсөн гээд засгийн газар Ливийн батлан хамгаалахын техник хэрэгслүүдийг дутуу үнэлж байснаа хэлжээ.

НҮБ-ын зөвшөөрлөөр НАТО Ливийн иргэдийг хамгаалахаар өнгөрсөн гуравдугаар сард агаараас довтолгоонуудыг явуулж эхэлсэн бөгөөд Каддафигийн хүчин сүүлийн хагас жилийн хугацаанд тэмцэгч иргэд болон НАТО-ын хүчинтэй тасралтгүй тэмцэж байна.

Б.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж