Биткоиний ханш өсч, нэг унц алтны үнийг ардаа орхилоо

Хуучирсан мэдээ: 2017.04.18-нд нийтлэгдсэн

Биткоиний ханш өсч, нэг унц алтны үнийг ардаа орхилоо

Худалдаа наймаа бол хүн төрөлхтөн үүссэн цагаас эхлэн явагдаж ирсэн харилцаа. Өнөөдөр энэ нь хөгжлийн шинэ түвшинд хүрч технологийн дэвшилтэй хослох болжээ.

АНУ болон Барууны өндөр хөгжилтэй орнуудад Amazon, eBay, Rakuten зэрэг онлайн дэлгүүрүүд голлож байгаа бол БНХАУ-ын зах зээлд Alibaba хэрхэн томорч байгааг бид харж байна.

2017 оны эхний сарын байдлаар дэлхийн интернэт худалдааны тэргүүлэх 10 сайтын эхний тавд Хятадын Alibaba, Taobao, Tmall зэрэг вэб хуудсууд нэрлэгджээ.

Хятад улс эдийн засгаа эрчимжүүлэхийн тулд интернэт орон зайг ашиглан Платформ эдийн засгийн дэд бүтэц, ойлголтыг  ажил хэрэг болгож дэлхийн жишигт хүрч чаджээ. Дэлхийн интернэт худалдаа өнгөрсөн 2016 онд 2 их наяд ам.долларт хүрсэн бол ирэх 2020 он гэхэд энэ хэмжээ хоёр дахин нэмэгдэх хандлагатай байгаа аж. Интернэт худалдаанд бараа бүтээгдэхүүнээс гадна аялал, ресторан, зочид буудал захиалах зэрэг үйлчилгээ оржээ. Интернэт худалдааны зах зээлд Ази-Номхон далайн бүс нутаг тэргүүлж байна.

Тус бүс нутагт дундаж давхарга, гар утас хэрэглэгчид болон интернэт хэрэглэгчдийн тоо өссөөр байгаа нь интернэт худалдааны өсөлтөд нөлөөлж байгаа аж. Тухайлбал, Хятадад өнгөрсөн онд интернэт худалдаа 899 тэрбум ам.долларт хүрсэн байна.


БИТКОИН – ЦАХИМ МӨНГӨ
 

Биткоины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ханш нь огцом нэмэгдэж, 2016 онд 175 хувиар нэмэгдээд байна.

Цахим ертөнцийн мөнгөн тэмдэгт биткоиний ханш өсч, нэг унц алтны үнийг ардаа орхижээ.

2009 онд зохион бүтээгдсэн шинэ төрлийн мөнгөний хэрэгсэл юм. Гэхдээ цаасан биш, харин виртуаль орчинд хэрэглэгддэг дижитал мөнгө.

Биткоины хэрэглээ нэмэгдэхийн хэрээр ханш нь огцом нэмэгдэж, 2016 онд 175 хувиар нэмэгдээд байна.

Биткоины Хятад эрэлт нэмэгдсэнтэй холбоотойгоор ийнхүү ханш нь өсч байна гэж шинжээчид тайлбарлаж байгаа юм. Уг нь Хятадын төрөөс биткоины хэрэглээг энэ онд хязгаарласан. Хятадууд биткоинийг урсгалыг ашиглан өөрсдийнх нь валют гадагшилна гэж болгоомжилж байгаа юм. Сүүлийн үеийн хандлагаар хөрөнгө оруулагчид биткоинийг аюулгүй актив гэж үзэн худалдаж авах нь ихэсч байгаа аж. 

Саяхан Швейцарийн санхүүгийн зохицуулах газраас биткоин фирмийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг олгосон ба JPMorgan биткоиныг дэмжих технологийн сүлжээг бий болгохоор ажиллаж буйгаа мэдээлжээ. Өнгөрсөн нэгдүгээр сард Давост болсон Дэлхийн эдийн засгийн форумд Нобелийн энх тайвны шагналт эдийн засагч Жосеф Стиглиц хэлэхдээ АНУ дижитал мөнгөн тэмдэгтийг түлхүү хэрэглэх болсон нь авлигыг үгүй хийж, олон улсын санхүүгийн зэх зээлийн ил тод байдал нэмэгдэх зэрэг ач холбогдолтойг дурдсан байна.


БИТКОИН ГЭЖ ЮУ ВЭ?
 

Нэрээ нууцлан бараа бүтээгдэхүүн худалдан авахад биткоиныг ашиглаж болно. Мөн олон улсын төлбөр тооцоонд ашиглахад хялбар, бас хямд. Учир нь биткоин аль нэг орны, ямар нэг дүрэм журамд захирагддаггүй.

Биткоин бол цахим мөнгөн тэмдэгт. Сатоши Накамото гэх зохиомол нэртэй нэгэн 2009 онд анх санаачилжээ. Биткоины гүйлгээ хэн нэгэн хүн, эсвэл ямар нэг банкаар дамждаггүй. Гүйлгээний хураамж гэж байхгүй бөгөөд жинхэнэ нэрээ ашиглах шаардлагагүй. Вэбхостингийн үйлчилгээ, пицца захиалах, бүр маникурын үйлчилгээний төлбөрийг ч биткоиноор хийх боломж дэлхий нийтэд хэдийн нэвтэрчээ.

Кэмбрижийн их сургуулиас 2017 онд явуулсан судалгаагаар дэлхийн хэмжээнд биткоин идэвхтэй ашигладаг 2,9-5,8 сая хүртэлх тооны хэрэглэгч байдаг гэнэ. Гэхдээ далд хэлбэрийн энэ төлбөр тооцооны аргыг гэмт хэргийн шинж чанартай зүйлд ашиглах тохиолдол цөөнгүй гарах болсон тул АНУ, Европын хууль хяналт, санхүүгийн байгууллагууд болгоомжлох болсон байна.

ЯАГААД БИТКОИН ГЭЖ?

Нэрээ нууцлан бараа бүтээгдэхүүн худалдан авахад биткоиныг ашиглаж болно. Мөн олон улсын төлбөр тооцоонд ашиглахад хялбар, бас хямд. Учир нь биткоин аль нэг орны, ямар нэг дүрэм журамд захирагддаггүй. Кредит картны хураамж гэж байхгүй болохоор жижиг бизнес, наймаа эрхлэгчид ихэд таашаадаг гэнэ. Зарим хүмүүс хөрөнгө оруулалт хэлбэрээр биткоин худалдан авах нь ч ихэссэн. Ирээдүйд үнэд хүрнэ гэж тооцсон учраас тэр ажээ.

БИТКОИН ХЭРХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

АРИЛЖАА: “Биткоин арилжаа” гэж нэрлэсэн газрууд цөөнгүй бий. Тэндээс хүмүүс төрөл бүрийн валютаар биткоин худалдан авч, эсвэл худалдаж болно. Японы Токиод төвтэй Mt. Gox бол одоогоор дэлхий дээрх хамгийн том биткоин арилжааны зах юм.

ШИЛЖҮҮЛЭГ: Мобайл аппликейшн, эсвэл компьютер ашиглан нэг нэгэндээ биткоин илгээж болно. Цахим хэлбэрээр мөнгө шилжүүлдэгтэй ижил гэсэн үг.

ОЛБОРЛОЛТ: Цахим хэрэглэгчид биткоин “олборлож” болно. Компьютерээр математик тэнцэтгэл, бодлого бодож биткоин олж авах боломжтой. Одоогийн дүрмээр 10 минут тутамд 25 биткоин хожих зарчим үйлчилж байна. Цахим орчинд биткоин цуглуулах боломжтой сайтууд цөөнгүй байдаг.

БИТКОИН ХЭРХЭН ЭЗЭМШИХ ВЭ?

Биткоин “цахим түрүүвч”-нд хадгалагддаг. Үүнийг нэг төрлийн виртуал банкны данс гэж ойлгож болох бөгөөд хэрэглэгч нь биткоин илгээж, хүлээн авч, эсвэл биткоин нэвтрүүлсэн газруудад төлбөрөө биткоиноор хийж, мөнгөө хэмнэх боломжтой. Банкны данснаас ялгаатай нь даатгалын санд холбогдоогүй.

Б.ТУЯА, С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж