Эдинбургийн их сургуулийн Стюарт Ричийн удирдсан эрдэмтдийн баг хагас сая британичуудын мэдээллийг нэгтгэсэн UK Biobank гэх урт хугацааны архивын соронзон резонансийн томографийн 5000 гаруй зурганд судалгаагаа хийжээ.
Эрдэмтэд 44-77 насны эрэгтэй, эмэгтэй хүний тархины 68 хэсгийн эзлэхүүнийг гаргасан байв.
Судалгаанаас үзэхэд, эмэгтэйчүүдийн тархины гадарга болох саарал бодисын давхарга эрэгтэйчүүдийнхээс зузаан байжээ. Харин эрчүүдийн тархины хэмжээ эмэгтэйчүүдийнхээс илүү том байсан аж. Энэ нь нийт тархинаас гадна зарим хэсэгт ч том хэмжээтэй болох нь ажиглагдсан гэнэ. Тухайлбал, ой ухаан, орон зайн баримжаанд нөлөөтэй гиппокамп, шийдвэр гаргах, сэтгэлийн хөөрөл, ой ухаан хариуцсан миндал самрын хэлбэрийн биет, сургалт, болзолт рефлексийг бүрдүүлэгч судалт биет, мэдрэмжийн эрхтнээс тархинд мэдээлэл дамжуулахыг хариуцсан таламус зэрэгт эрэгтэйчүүдийн тархи том хэмжээтэй байж таарчээ.
Гэхдээ нэг хүйсийнхэн дунд эдгээр үзүүлэлт янз бүр байгаа нь биеийн болон сэтгэлзүйн өөрчлөлийг харуулж буй байдал гэнэ. Эрдэмтэд энэхүү судалгаагаа зөвхөн ерөнхий зураглалыг харуулахад зориулсан гэсэн бөгөөд хүйс хоорондын тархины ялгааг тогтоох зорилго агуулаагүй гэж тайлбарласан байв.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР