Техник мэргэжлийн боловсролын сургалтын салбарыг дэмжих /ТМБССД/-2 төслийн хүрээнд хүнсний ногооны салбарын шилдэг туршлагуудыг олон нийтэд танилцуулж, тус салбарт нэмүү өртгийн сүлжээг бий болгох сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар мэдээлэл, мэдлэг олгох зорилгоор “Монгол улсын хүнсний ногооны салбарын нэмүү өртгийн сүлжээ бий болгох сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх нь” сэдэвт сургалт, зөвлөгөөн Төв аймгийн Баянчандмань сумын МСҮТ-д болж өндөрлөлөө. Тус сургалтыг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо /МАОЭНХ/, STVET-2 төсөл, МСҮТ зохион байгуулж хамтран зохион байгуулагчаар Баянчандмань сумын ИТХ, ЗДТГ, МСҮТ, Борнуур сумын ИТХ, ЗДТГ ажилласан бөгөөд Төв, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн газар тариалан эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудын төлөөлөл нийт 100 гаруй хүн оролцсон байна.
Энэхүү сургалтаар МАОЭНХ-ны гүйцэтгэх захирлын орлогч Ч.Нанжидсамбуу, Төслийн зохицуулагч С.Болормаа, Баянчандмань сумын Засаг даргын орлогч Э.Энхболд, Борнуур сумын Засаг даргын орлогч В.Батболд, “Монгол экологийн бордоо” ХХК-ний захирал Ч.Батбаяр, “НВЦ” ХХК, Баян шувууны аж ахуйн захирал Ж.Банзрагч, Баянчандмань дахь МСҮТ-ийн захирал Э.Амартүвшин нар Нэмүү өртгийн сүлжээний ойлголт, газар тариалан хүнсний ногооны салбарын нэмүү өртгийн сүлжээ бий болгох боломж, ТМБССД-2 төслийн үр дүнгийн танилцуулга, Баянчандмань, Борнуур сумын хүнсний ногооны салбар дахь тэргүүн туршлага, нэмүү өртгийн сүлжээ, өнөөгийн байдал, Монголд үйлдвэрлэгдэж байгаа экологийн бордооны танилцуулга, Хүнсний ногооны салбарт мэргэжилтэй боловсон хүчний хэрэгцээ, шаардлага, Баянчандманий МСҮТ-ийн мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэж буй өнөөгийн байдал зэрэг сэдвүүдээр илтгэл сургалтыг хийж, “Мон-Эгг” ХХК-ий үйл ажиллагаатай танилцах аяллыг зохион байгуулсан юм.
ЭХ СУРВАЛЖ: TOV.GOV.MN