Сансарын ШТС-аас Дамбадаржаа хүртэлх 6,7 км авто замд өргөтгөл, шинэчлэл хийж байгаа билээ. Замын шорооны ажил дуусч, шон татах ажил эхэлсэн бөгөөд энэ сарын 6-нд буюу бямба гаригийн оройноос эхлэн 10 хоногийн хугацаатай хаах гэнэ. Замын трасст гэрэлтүүлгийн 32 хуучин шон орсон байсныг өчигдөр буулгаж дууссан бөгөөд шинэчлэгдэх замд 165 гэрэлтүүлгийн шон байрлуулах юм. Уг зам барилгын ажлыг "Эйч Кэй Би интернэшнл холдинг" компани гүйцэтгэж байгаа бөгөөд ирэх наймдугаар сарын 30-нд гэрээний хугацаа нь дуусгавар болох ажээ.
Ш.Чимэг