Япончууд энэ жилд Орост 90,5 сая иен ($830.000) төлж, Курилын районоос далайн байцаа (ламинарии) цуглуулах эрх авч байгаа аж. Энэ тухай “Росрыболовство” албанаас мэдээлэв. Хэмжээний хувьд 3892 тонноос хэтрэхгүй байх ажээ.
Олборлолтын талаар Росрыболовство (Оросын загас агнуур) болон Хоккайдагийн загасны аж үйлдвэрийн эвслийн хооронд хийдэг хэлэлцээрийн үеэр Москвад тохиролцжээ.
ЗХУ-ын загасны аж ахуйн яам болон Хоккайдагийн загасны аж үйлдвэрийн эвслийн хооронд байгуулсан Японы загасчдын далайн байцаа олборлох тухай байгуулсан 1981 оны гэрээний хүрээнд энэхүү жил тутмын тохиролцоо хийгддэг байна.
Далайн байцаа олборлох ажиллагааг зургадугаар сарын 1-нээс есдүгээр сарын 30-ныг хүртэлх хугацаанд Номхон далайн Зөвлөлтийн хоолой дахь Сигнальная гэх бага Курилын цувралын арлын районд зөвшөөрдөг.
Гэрээний хүрээнд далайн байцааны нөөц судлан хадгалах ажилд зориулж Японы талаас 3,5 сая иенийг буцалтгүйгээр олгох ёстой аж.
Японы талаас орж ирж байгаа бүх хөрөнгийг Оросын ерөнхийлөгчийн зарлигаар өмнөд Курилын арлуудад хэрэгжүүлж байгаа төслүүдэд олгодог гэж Росрыболовство мэдээлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР