iPhone болон iPad-ыг үйлдвэрлэгчид ажилчдаа роботоор солино

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

iPhone болон iPad-ыг үйлдвэрлэгчид ажилчдаа роботоор солино

Тайванийн “Foxconn” компани зарим ажилчдаа роботоор солих шийдвэрт
хүрсэн талаар Синьхуа агентлаг мэдээлж байна. Үйлдвэрийн зориулалт бүхий
роботыг ашигласнаар цалингийн зардал буурч, бэлэн бүтээгдэхүүний гаралт
нэмэгдэх гэнэ.

Роботууд гагнуур мөн монтажийн зарим нэгэн ажлыг хийж гүйцэтгэхээр болж
байгаа юм. Энэ үйлдвэрт одоогийн байдлаар 10 мянган робот ашиглагддаг
бөгөөд ойрын жилүүдэд 300 мянга болтол өсгөхөөр төлөвлөөд байна. Харин
ойрын гурван жилийн дотор энэ тоо нэг саяд хүрэх гэнэ.
 
“Foxconn” үйлдвэрт 1.2 сая хүн ажилладаг бөгөөд нэг сая нь Хятадад
ажилладаг байна. Тус үйлдвэр компьютер, гар утас болон iPod, iPad,
iPhone зэргийн эд ангийг үйлдвэрлэн гаргадаг юм. Тус үйлдвэрийн ажлын
нөхцөл маш хүнд хэмээн нэг бус удаа удирдлагыг нь шүүмжилжээ.

2010 онд л гэхэд Шиньжин дэх үйлдвэрийн ажилчдынхаа цалинг нэмэхээс
аргагүйд хүрч байлаа. Учир нь тус үйлдвэр дээр ажиллаж байсан хэд хэдэн
хятад ажилчин амиа хорложээ. 

Т.Бүрэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж