“Сайн засаглал болон эрчим хүчний хэмнэлтийн талаарх туршлага солилцох” зөвлөгөөн Ховд аймагт боллоо

Хуучирсан мэдээ: 2017.04.12-нд нийтлэгдсэн

“Сайн засаглал болон эрчим хүчний хэмнэлтийн талаарх туршлага солилцох” зөвлөгөөн Ховд аймагт боллоо

Щвейцарын хөгжлийн агентлаг Германы хамтын ажиллагааны нийгэмлэг “Эрчим хүчний үр ашиг” төсөл МУ-ын ЗГХЭГ-тай хамтран дөрөвдүгээр сарын 10-11 ний өдрүүдэд “Сайн засаглал болон эрчим хүчний хэмнэлтийн талаарх туршлага солилцох” зөвлөгөөнийг Ховд аймагт амжилттай зохион байгууллаа.

Зөвлөгөөнд Ховд Завхан Баян-өлгий Архангай, Баянхонгор Говь-алтай гэсэн 8 аймгийн удирдлагууд, холбогдох хэлтэс, агентлаг,Орон нутгийн өмчийн газар, эрүүл мэнд, боловсролын байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Зөвлөгөөнөөр Ховд Завхан аймагт хэрэгжүүлсэн “Эрчим хүчний үр ашиг” төслийн үр дүнгийн талаар хэлэлцэж ямар дүнд хүрсэн талаар ярилцсан байна. Эрчим хүчний үр ашиг төслийн хүрээнд Ховд Завхан аймагт өнгөрсөн хугацаанд 13 барилга объектын дулаан алдагдлыг бууруулсан бол ирэх зунд гурван ажил хийж нийтдээ 16 барилга байгууламжийн дулаан алдагдлыг бууруулах замаар эрчим хүчний үр ашгийг нэмэгдүүлж ажиллах юм. Тухайн байгууллага, аймаг орон нутаг цаашлаад улс орны эдийн засагт нөлөөлөхөөс гадна хамгийн гол нь дулаан эрүүл орчинг бий болгох чухал нөлөөтэй. Энэхүү төслийн үр өгөөжийг зөвхөн 2 аймгаар хязгаарлах биш МУ-ын хэмжээнд түгээн дэлгэрүүлэх шаардлага байгааг албаны хүн хэлж байлаа. Зөвхөн Ховд аймагт л социализмын үед баригдаж олон жилийн ашиглалтын явцад хуучирч муудсан 6 барилгын дулаан алдагдлыг бууруулж, өнөөдөр бага насны хүүхдүүдийн эрүүл орчинд өсөх, сургуулийн сурагчдын ая тухтай орчинд суралцах, иргэдийн дулаан тохилог орчинд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах нөхцөлийг бүрдүүлсэн байна. Зөвлөгөөнд оролцогчид энэ үеэр Эрчим хүчний үр ашиг төслийн санхүүжилтээр Ховд аймагт хийгдсэн ажлын үр дүнтэй газар дээр нь танилцсан нь зөвлөгөөний нэг чухал зорилт байсан юм.

ЭХ СУРВАЛЖ: KHOVD.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж