Евро бүсийн хоёр дахь том эдийн засгийн аж үйлдвэрлэл хоёрдугаар сард сүүлийн зургаан сарын хугацааны хамгийн хурдтай үзүүлэлтээр уналаа.
Францын аж үйлдвэрлэлийн хэмжээ гэнэтхэн 1,6 хувийн уналтыг харуулсан тухай тус орны Inseeгэх статистикийн агентлаг мэдээлэв. Өмнөх урьдчилсан үнэлгээг шинэчлэн тодруулсны дараа нэгдүгээр сард уналт нь 0,2 биш 0,5 хувь болсон байна.
Тус орны аж үйлдвэрлэл нь дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцдэг. Аж үйлдвэрлэлийн мэдээлэл нь Германы ийм үзүүлэлтэй харьцуулахад эрс тэс байгаа юм. Германы аж үйлдвэрлэл нэгдүгээр сард байсан өсөлтийнхөө хэмжээгээр хоёрдугаар сард 2,2 хувиар нэмэгдсэн байв.
Марин Ле Пен Ерөнхийлөгчийн сонгуульд ялна гэж хөрөнгө оруулагч нар түгшиж буй ч статистикийн мэдээ нь эдийн засагт байдал тийм ч сандраад байхаар хэмжээнд биш гэдгийг харуулж байна.
IHS Markit байгууллагын мэдээгээр, Францад ажил хэргийн индексийн идэвх (Purchasing Managers Index, PMI) гуравдугаар сард 55,9 – 56,8 пункт хүртэл өссөн байна. Энэ нь 70 сарын хугацааны хамгийн дээд үзүүлэлт болжээ.
Үйлчилгээний салбарын идэвхийн үзүүлэлт мөн л зургаан жилийн дотор дээд зэргээр нэмэгдэн хоёрдугаар сарын 56,4 пунктаас гуравдугаар сард 57,5 пункт хүрчээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР