Брэд Питтын шинэ амраг

Хуучирсан мэдээ: 2017.04.12-нд нийтлэгдсэн

Брэд Питтын шинэ амраг

Холливудын төгс хос гэж нэрлэгдэж байсан Брэд Питт Анжелина Жоли нар салсны дараахан Брэд Питтын шинэ амраг хэн байх вэ гэдэг дэлхийн хэвлэл мэдээллийн анхаарлын төвд байна. Брэдийг Кейт Хадсантай холбох эсвэл Женнифер Энистон дээр эргээд очсон, мөн Анжелина Жолиг уучилж, хосууд буцаад нийлж байгаа мэтээр шуугиан дэгдэж байсан. Гэхдээ сүүлийн үед Брэд Питт Сиенна Миллертэй болзох болсон гэнэ.

Брэд Питт / Сиенна Миллер

Page Six эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн долоо хоногт Брэд болон Сиенна нар Лос-Анжелесийн нэгэн ресторанд болзож, шөнөжин яриа өрнүүлсэн тухай бичжээ.

Сиенная “The Lost City of Z” киноны эмэгтэй гол дүрд тоглож байгаа бол Брэд тус киноны продюсерээр ажиллаж байгаа ажээ. Мөн Сиенна Миллер гадаад төрх Жениффер Энистонтай адилхан хэмээн зарим нэг хэвлэлийнхэн мэдээлж байна.

2015 онд “The Lost City of Z” киноны зураг авалтын үеэр Питт болон Миллер нарын дотно харилцааны тухай дэлхийн хэвлэлүүд бичиж байсан. Гэхдээ жүжигчин бүсгүй Миллер Брэд Питтыг зураг авалтын талбай дээр хоёрхон удаа харж байсан хэмээн дотно харилцаагаа үгүйсгэж байсан удаатай.

Сиенна Миллер ба Жуд Лоу

Сиенна Миллер ба Том Старриж

Урьд нь Сиенна Миллер Жуд Лоутай сүй тавьж байсан бөгөөд тэд 2004 оноос 2005 он дуустал мөн 2009 оноос 2011 он дуустал дотно харилцаатай байсан. Үүний дараахан Миллер Том Старрижтай болздог байсан бөгөөд 2012 онд Миллер Марлоу гэх охинтой болсон байдаг. Хосууд 2014 онд салжээ.

БЭЛТГЭСЭН. Э.ЦЭЦЭГ

ЭХ СУРВАЛЖ: ELLE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж