Аляскийн эргийн буланд нефть асгарчээ. Үүний улмаас ховор төрлийн цагаан халим, бөгтөр халим, чихт далайн хавын нэгэн төрөл болох хойд далайн арсланд гай учирч магадгүй боллоо гэж АНУ-ын биологийн төв мэдээлжээ. Төрийн бус тус байгууллагын мэдээнд хаягдлыг бүсийн зургаан хэсэгт усны гадаргад зургаан тосон толбо илэрснийг онцолжээ. Яг хэчнээн хэмжээний нефть асгарсан тодорхой баримтыг одоогоор гаргаагүй байна.
Hilcorp Alaska компанийн далайн ёроолоор тавьсан хоолойноос нефть асгарчээ. Өнгөрсөн 12-р сард энэ бүсэд хий хоолой эвдэрсэн байв. Нефть, хийн аюул далайн амьтдыг мөхөлд хүргэж болзошгүй гэж экологичид үзэж байна. Нэн ялангуяа цагаан халимын хувь заяаны төлөө экологичид түгшүүрээ илэрхийлж байна. Кукын буланд одоо цагаан халимын тоо толгой дөнгөж 340 үлдээд байна. Энэ амьтан мөхөлд хамгийн ойр байгаа аж.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР