АНУ-аас Сирийн цэргийн байгууламжид пуужингийн цохилт өгсөн нь зах зээлд гэнэтийн цочрол боллоо. Үүнийг нь санхүүгийн зах зээл уналт нь баталж байна. Хөрөнгө оруулагчид эрсдэлээс болгоомжлон алт худалдан авч эхэллээ.
Сирид барьсан америкчуудын гэнэтийн бэлэг АНУ, Хятадын лидерүүдийн уулзалтад дэлхий нийт анхаарлаа хандуулсан үеэр явагдсаныг хөрөнгө оруулагчид гайхаж байна.
“Sumitomo Mitsui Trust Bank”-ны эдийн засагч Аяко Сера "Энэ цохилт жинхэнэ сюрприз боллоо. Нэн ялангуяа Си Жиньпин Трамптай уулзаж байх үеэр явагдсанд гайхаж байна. Хүмүүс Хойд Солонгосын сэдэв гол болно гэж бодож байсан ч үүний оронд тэрбээр Сирид цохилт хийлээ” гэж хэлэв.
Ер нь бол Трампын сүүлчийн мэдэгдлүүдээс харахад АНУ ямар нэгэн зүйлийг хийнэ гэдэгт хөрөнгө оруулагчид итгэлтэй байжээ. Харин богино хурдан агаарын цохилт хийнэ гэж хэн ч төсөөлөөгүй бололтой. Нөгөө талаасаа хөрөнгө оруулагчид энэ бүгд ямар үр дагавартайг ойлгож чадахгүй байна. Хэн нэгэн нь энд түр зуурын сөрөг үйлчилгээтэй гэж байхад зарим нь АНУ өөрийн оролцоог Сирид нэмэгдүүлнэ гэж үзэж буй. “AMP Capital Investors” банкны хөрөнгө оруулалтын стратегич Шейн Оливер өмнө нь Америкийн ямар нэгэн үйлдэл түр зуурын сөрөг үр дагавартай байсныг хэлсэн байв.
Одоо эрсдэлээс холдох гол арга нь алт болж байна. Алтны үнэ агаарын довтолгооны дараа нэг хувиар нэмэгдэн унци нь 1264 доллар болсон юм.
“Шар металлын” үнэ өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын төвшинд хүрч, Трампын ялалтын дараах бүх алдагдлаа нөхөж чадлаа. Үнэт цаасны ашиг буурч байгаа учраас хөрөнгө оруулагчид дахиад л алтанд хамаг найдлагаа тавьж эхэлжээ. Үүнд гайхах зүйлгүй, алт хэзээд хамгийн найдвартай хөрөнгө хэвээр байна.
Америкийн индексийн фьючерсүүд доошилж байна. Гэхдээ энэ нь санаа чилээх үзэгдэл биш. Америкийн хөрөнгийн зах зээл томоохон тоглогчдын нягт хяналт дор байгаа, тиймээс тэд үүнийг хүсэхгүй нь лав.