2008 онд болсон Испанийн парламентын сонгуульд социалист нам ялалт байгуулжээ. Шинээр бүрэлдсэн Засгийн газрын бүрэлдэхүүнд найман эрэгтэй, есөн эмэгтэй сайд багтсаны нэг нь Карме Чакон байлаа. Тэрээр Испанийн түүхэн дэх хамгийн анхны эмэгтэй Батлан хамгаалахын сайд байсан бөгөөд долоон сартай жирэмсэн байхдаа энэ албан тушаалд томилогдож байжээ.
Харамсалтай нь, хүчирхэг, дайчин Карме Чакон 2017 оны дөрөвдүгээр сарын 7-нд нас барсан байдалтай гэрээсээ олджээ. Тэр 47 настай байв.
Хамаатнууд нь Чаконтой удаан хугацаанд холбогдож чадахгүй байсан тул түргэн тусламж, цагдаа дуудсан байна. Харамсалт явдлын дараа “Чакон зүрх, судасны өвчтэй байсан тул байгалийн жамаараа амьсгал хураасан” гэсэн урьдчилсан дүгнэлт гараад байна.
Кармен Чакон 2000-2007 оны сүүл хүртэл Испанийн парламентын доод танхимын социалист намын гишүүн байжээ. Засаг солигдох үед тэрээр Орон сууц, барилгын сайдын албан тушаалд томилогдсон ч жилийн дараа, буюу 2008 онд Испанийн Батлан хамгаалахын сайд болсон юм.
Ингээд тэр 2011 оны арванхоёрдугаар сард сайдаас огцорч, 2013 онд Флорида мужийн Майами-Дейд коллежид багшлах шийдвэр гарган, намын гишүүний эрхээсээ татгалзжээ.
Түүний нөхөр Испанийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгчийн албан тушаал хашдаг юм байна.
БЭЛТГЭСЭН: Э.ЦЭЦЭГ