“Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага 2016” болзолт уралдааны “Том” ангиллын байгууллагуудын Тэргүүн байрыг “Говь” ХК эзэллээ
Аюулгүй ажиллагааны зан үйл соёлыг төлөвшүүлэх, үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулж, ажилчдаа ажлын байран дахь осол, эрсдэлээс хамгаалан ажилладаг аж ахуйн нэгж, байгууллагуудыг урамшуулах зорилгоор жил бүр зохион байгуулагддаг Хөдөлмөрийн сайдын нэрэмжит “Эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага 2016” ээлжит уралдааны “Том” аж ахуй нэгж ангилалд оролцсон нийт 30 байгууллага дундаас “Говь” ХК шалгарч, Тэргүүн байрыг эзэллээ.
“Говь” ХК-ийн хамгаас үнэт зүйл болох 1,700 ажилтны эрүүл, аюулгүй ажлын байрыг бий болгох ажил үйлсийг маань үнэлэн, шагнасан Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн төвийн хамт олонд баярласан талархсанаа илэрхийлье.