Д.Болд өөрийн бие даасан “Монгол поп” цомгийг гаргаад багагүй хугацаа
өнгөрчээ. Гэсэн хэдий ч тус цомог нь одоо ч “Hi-Fi Records”- ын хамгийн
борлуулалттай шилдэг цомгийн жагсаалтад эхний тавт бичигдсээр байна.
Дуучин Д.Болд “Монгол поп” цомгийнхоо бүх дууг клиптэй болгохоор ажиллаж
байгаа.
Тус цомогт багтсан “Хээрийн салхитай Монгол аялгуу”,
“Нам гүм дундаас”, “Манан”, “Миний хоёр эрдэнэ” зэрэг дууных нь клип
хэдийнэ үзэгчдийн хүртээл болоод байгаа аж. Тэгвэл бас нэгэн шинэ клипээ
үзэгчдэд хүргэхэд бэлэн болжээ. Тэрбээр цомгийн зургаа дахь дуу болох
“Амьдрал дуул гэлээ” дуундаа клип хийлгэжээ. “V” студийн уран
бүтээлчдийн хийсэн тус клипийг сайтынхаа уншигчдад хүргэж байна.
“Амьдрал
дуул гэлээ” дууны тухай дуучин Д.Болд хэлэхдээ “Ш.Дулмаа гуайн шүлэг.
Залуучууд, найзууд хээр талд галын дэргэд суугаад гитар тоглон дуулдаг
энгийн чөлөөтэй дуу. Хүн болгоны дотоод сэтгэлийн илэрхийлэл болоосой
гэдэг үүднээс хийсэн поп чиглэлийн дуу юм” хэмээн тайлбарлав.
Сонирхуулахад дуучин Д.Болд энэ сарын сүүлээр бие даасан томоохон шоу
тоглолтоо хийхээр бэлтгэл ажилдаа ороод байгаа аж. Тун удахгүй энэ
талаарх тодорхой мэдээллийг хүргэх болно гэдгээ мэдэгдсэн юм.
Д.Болд "Амьдрал дуул гэлээ" дууны клипийг ЭНД дарж үзнэ үү.
М.Дөл