БРИТНИ СПИРС
2004 онд Кевин Федерлайнтай гэрлэснийхээ дараа Бритни жирэмсний таргалалт, дээр нь сэтгэл гутралаас үүдэлтэй жин нэмж, нэлээд таргалжээ. 2011 онд хийсэн “Femme Fatale” аялан тоглолтынх нь үеэр ямар ч галбиргүй, их жин нэмсэн түүнийг хараад фенүүд нь уйлж байсан гэдэг.
ЖАНЕТ ЖЕКСОН
Мөнхийн шахам гуалиг байсан Жанет 2004 онд кинонд тоглох гэж нэлээд жин нэмжээ. Удалгүй буцаад турсан ч өнгөрсөн жил хөл хүнд болж, бараг 40 кг жин нэмсэн гэж түүний дотнын найз ярьсан байдаг.
ЖЕССИКА СИМПСОН
Одоо бол Жессика туранхай. Гэхдээ жирэмсэн үедээ тэр 30 гаруй кг таргалсан гэнэ. Брауни жигнэмэгт хэт дурлаж, шунаж иддэг байсан тул тэгж их жин нэмсэн тухайгаа өөрөө ярьсан нь бий.
КЕЛЛИ КЛАРКСОН
“Америкийн шүтээн” шоуны ялагч Келли Кларксон 2007 онд жирэмсэн болоод 14-15 кг жин нэмжээ. Хожим 2012 онд жин хассан ч анхны хэмжээндээ хүрээгүй юм. Одоо ч тэр бага зэрэг мяраалаг.
МЭРАЙЯ КЭРИ
Ник Кэннонтой гэрлэлтээ цуцлуулсны дараа Мэрайя сэтгэл хямралд автаж, жин нэмж эхэлжээ. Бүх зүйл болж өнгөрсний дараа дуучин бүсгүй бага зэрэг жин хассан ч урьдынх шигээ гуалиг сайхан болж чадсангүй.
ХИЛЛАРИ ДАФФ
Ээж болсноосоо хойш Хиллари Дафф дахиж ер нь тураагүй байх.
ТАЙРА БЭНКС
15 настайдаа моделийн карьер эхлүүлж, дэлхийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн тоонд багтаж явсан Тайра одоо иймэрхүү байдалтай болжээ. Гэхдээ тийм ч муу муухай бас биш.
КРИСТИНА АГУЛЕРА
Бага багаар жин нэмсээр ийм хэмжээнд хүртлээ таргалсан Кристина Агулера одоо буцаад жин хасаж байгаа.
ЖЕРАР ДЕПАРДЬЁ
1967 оноос хойш 170 орчим кинонд дүр бүтээсэн Жерар Депардьё.
МЭТТЬЮ ПЕРРИ
“Найзууд” цувралын Чандлер Бин.
МАЙК ТАЙСОН
Мэргэжлийн боксын дэлхийн хүнд жингийн аварга Майк Тайсон. Тэрбээр 20 нас, дөрвөн сар, 22 хоногтойдоо WBC, WBA, IBF холбооны дэлхийн аваргын бүсийг эзэмшсэн түүхэн дэх хамгийн залуу аварга юм.
С.ЦЭЛМЭГ