Эртний авто хүлгүүд кино зургийн талбайг зорино

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Эртний авто хүлгүүд кино зургийн талбайг зорино

“Монгол кино” нэгдлийн өмнөх талбайд өнөөдөр дайны үед хэрэглэж байсан ЗХУ-ын авто машинууд эгнэн зогссон харагдана. Учрыг лавлавал, “Монгол кино” нэгдлийн шинэхэн бүтээж буй түүхэн киноны зураг авалтанд гарахаар ийнхүү жагсчээ. Төв аймгийн нутагт эхлэх зураг авалтад эхний ээжинд дайны үед унаж байсан ЗХУ-ын 17 авто машин замд гарахад ийнхүү хэдийнээ бэлэн болжээ. Одоог хүртэл “Монгол кино” нэгдлийн авто баазад хадгалагдаж байгаа эдгээр унааг хүмүүс хаяахан клип, дэлгэцээс хальтхан хардаг ч өөрөөрөө хөдлөн тэр бүү хэл ачаа ачин явна гэдэгт итгээгүй биз ээ. Тэд өнөөдөр Налайх дүүргээс цааш орших зургийн талбайг зорино. 


Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж