АН-ын бүлэг завсарлага авах уу?

Хуучирсан мэдээ: 2017.04.12-нд нийтлэгдсэн

АН-ын бүлэг завсарлага авах уу?

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2017.04.12/ ээлжит бусаар хуралдаж, Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцлээ.

Энэ үеэр бүлгийн гишүүд “УИХ-ын чуулганаар 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үед бүлэг завсарлага авах санал гаргасан” гэх мэдээлэл байна.

Байнгын хороодоор төсвийн тодотголыг хэлэлцэх үед тус бүлгийн гишүүд приус машины Онцгой албан татварыг тэглэх зэрэг санал гаргасан ч унасан. Иймээс УИХ-аар асуудал хэлэлцэгдэх үед бүлэгт байгаа ганц боломжоо ашиглаж, завсарлага хүсэхээр шийдсэн нь энэ бололтой.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 15.00 цагт эхэлж, 2017 оны төсвийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийнэ.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж