БНСУ-ын Ерөнхийлөгч айлчлахаар болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

БНСУ-ын Ерөнхийлөгч айлчлахаар болжээ

БНСУ-ын 17 дахь Ерөнхийлөгч Ли Мён Бак энэ наймдугаар сарын 21-23-нд Монгол Улсад айлчлахаар төлөвлөж байгаа ажээ. Тус улсын Ерөнхийлөгч агсан Ким Дэ Жүн 1999 онд, Но Мү Хён 2006 онд тус тус Монголд айлчилж байсан юм.

Монголд айлчлан ирэх сураг дуулдаж эхэлсэн Ерөнхийлөгч Ли Мён Бак 1941 онд төрсөн хүн юм. Эдийн засагч мэргэжилтэй. Түүний бага нас Японы колоничлолын үед өнгөрсөн учир оюутан цагаасаа Японы эсрэг байр суурийг удаа дараа илэрхийлдэг байжээ. Ингэснийхээ төлөө гурван жилийн хорих ял сонсч явжээ.
Оюутан ахуйдаа сургуулийнхаа оюутны зөвлөлийн ерөнхийлөгч байсан байна. Алдарт “Хьюндай” компанид 27 жил ажиллаж байгаад улс төрд 1992 онд хөл тавьжээ. Түүнээс хойш БНСУ-ын парламент болох Үндэсний ассамблейд хэдэнтээ улиран сонгогдсон аж. Тэрбээр ээдрээтэй үед огцорч чаддаг эрхэм гэдгээрээ алдартай. Сонгуульдаа эх үүсвэр нь тодорхойгүй мөнгө зарсан хэрэгт нэр холбогдсон учир 1998 онд Парламентын гишүүнээсээ сайн дураараа татгалзаж байсан удаатай гэнэ. Сөүл хотын даргаар 2002 онд сонгогдсон байна. Сөүлийг үлгэр жишээ удирдсаны ачаар  Төрийн тэргүүн болох зам нь нээгджээ.

                        Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж