Европын хөлбөмбөгийн холбооны Аваргуудын лигийн шөвгийн наймд учраа таарсан "Боруссия Дортмунд" болон "Монако" клубын тоглолт өнгөрсөн шөнө Германы Дортмунд хотод болох хуваарьтай байлаа. Гэвч тэмцээн эхлэхийн өмнө “Боруссия” багийнхны сууж явсан автобусны ойролцоо гурван удаагийн дэлбэрэлт гарч, багийн гишүүн Марк Бартра шархдаж, эмнэлэгт хүргэгдсэн байна. Азаар өөр гэмтэж бэртсэн хүн байхгүй ажээ. Цагдаагийнхан дэлбэрэлт болсон газрыг тусгай хамгаалалт авч, тоглолтыг лхагва гаригийн орой хүртэл цуцалсан байна.
Германы хэвлэлд мэдээлж буйгаар замын хажуу дтэсрэх төхөөрөмж байрлуулсан байсан гэнэ. Халдлагыг үйлдсэн гэмт этгээд автобусан дотор захиа үлдээсэн байсныг олжээ. Цагдаа нар хэргийг мөрдөн шалгаж, гэмт этгээдийг эрэн сурвалжилж байна.
Эх сурвалж: REUTERS
Бэлтгэсэн: Э.ЦЭЦЭГ