Төслийн зуух 25-50 мянга болгож хямдруулна

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Төслийн зуух 25-50 мянга болгож хямдруулна

Монголын Мянганы сорилтын сангаас “Цэвэр агаар” төсөл хэрэгжүүлж гэр хорооллын айл өрхийн хэрэгцээнд зориулан дулаан хадгалах эсгий болон хорт утаа хамгийн бага ялгаруулдаг түлшний хэмнэлттэй зуухыг худалдаанд гаргаад буй билээ. Турк технологиор хийсэн уг зуухыг өнгөрсөн өвөл бүх шатны туршилтаар шалгасны эцэст сонгосон бөгөөд энэ өвөл нийслэлийн 70 мянган өрхийн хэрэглэгчдэд хүргэх юм. Харин өөрийнх нь үйлдвэрлэлийн өртөг өндөр учраас хэрэглэгчдийн худалдан авах чадварт нийцүүлж төслийн хүрээнд нэлээд хувийг хөнгөлж зөрүү үнийг татаасаар төлж буй юм. Ингэснээр түлшний хэмнэлттэй, хорт утаа бага ялгаруулдаг зуухыг таван дүүргийн 48 хорооны өрх 50 000-200 000 төгрөгөөр худалдан авах  болоод байв. Харин Монголын Засгийн газар эдгээр зуухны үнийг ахин хямдруулж 25 000 -50 000 мянган төгрөгөөр борлуулах саналыг гаргаад байна. Хэрвээ зуухнуудын үнийг ийн хямдруулж худалдах болвол зөрүү үнийг Монголын тал гаргах юм. Одоогийн байдлаар Мянганы сорилтын сантай албан ёсоор хэлэлцээ хийж энэ асуудлыг эцэслэн шийдээгүй байна. Юутай ч зуухнуудыг худалдах цэгийг нэр бүхий таван дүүрэгт энэ оны аравдугаар сард багтаан байгуулах гэнэ. 

“Цэвэр агаар” төсөл хэрэгжих хуваарийг хүргэж байна. Энэхүү пийшинг Мянганы сорилтын сангийн төсөл хэрэгжих хугацаанд доорх хаягаар худалдах болохоор хугацаандаа амжиж аваарай гэдгийг албаныхан хэлж байна. Мянганы сорилтын санг Цэвэр агаар төсөлд нийтдээ 47,2 сая ам.доллар зориулж буй юм.











Дүүрэг

Хороо

Эхлэх он сар

Дуусах он сар

 

Чингэлтэй

9, 10, 11, 12

2011-5

2011-9

7, 8, 13, 14, 15, 16, 17, 18

2011-8

2011-11

Сүхбаатар

9, 11, 12, 13, 14, 15, 16 ,17, 18

2011-9

2012-1

Баянгол

9, 10, 11, 16, 21, 22, 23

2011-9

2012-1

Баянзүрх

2, 4, 5, 19, 21, 22, 27

2011-10

2012-2

Сонгинохайрхан

3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 23, 26, 27, 28

2011-10

2012-2

Б.БЯМБАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж