Нийгмийн даатгалын байгууллага 2017 оныг “Эерэг хандлага, чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарласан байна. Энэхүү жилийн хүрээнд нийгмийн даатгалын байгууллагын байцаагч, ажилтны харилцаа хандлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд анхаарч, нээлттэй утас ажиллуулахаар шийдвэрлэжээ. Нийгмийн даатгалын байцаагч, ажилтан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан, хууль зөрчсөн мэдээлэл өгөх, шаардлагагүй баримт бичиг шаардах, зүй бусаар харьцсан тохиолдолд 95771289 утсаар мэдээлэл өгч, тухайн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм байна. Түүнчлэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн нууцлалыг алдагдуулж бусдад мэдээлсэн бол нотлох баримт бүхий үнэн зөв мэдээллийг дээрх утсанд ажлын цагаар хүлээн авна.
Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан тооцоотой холбоотой хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авах, гадаадад зорчих виз гаргуулах, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хууль бус шаардлага тавьсан бол дээрх утсанд мэдээллийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллана гэдгийг нийгмийн даатгалын байгууллагаас мэдээллээ.
Дашрамд дуулгахад нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг 77771289 утсаар өгч байгаа болно.
Д.ЦЭЭНЭ