Сүү ХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2017.04.12-нд нийтлэгдсэн

Сүү ХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ээр шалгарлаа

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч”-ийг шалгаруулах арга хэмжээг 2 жилд нэг удаа зохион байгуулдаг бөгөөд хүнсний боловсруулах үйлдвэрлэлд түүхий эд, материал хүлээн авахаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн хэрэглэгчдэд очих хүртэлх бүхий л үе шатанд эрүүл ахуйн болон үйлдвэрлэлийн зохистой дадлуудыг нэвтрүүлж, чанар, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүнсний бүтээгдэхүүнээр хүн амыг хангаж буй аж ахуйн нэгжүүдийг иргэдийн оролцоотойгоор шалгаруулдаг байна.

Нийслэлд нийт 570 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаагаас ийнхүү Сүү ХК “Хэрэглэгчдэд ээлтэй хүнс үйлдвэрлэгч -2017” шагналын эзнээр тодорлоо.

Ард иргэдээ чанартай, эрүүл ахуйн шаардлага хангасан, монгол үнээний шимт сүү, сүүн бүтээгдэхүүнээр хангахын тулд Сүү ХК-ийн хамт олон хариуцлагаа ухамсарлан, цаг агаарын хүнд хэцүү ямар ч нөхцөлд, жилийн дөрвөн улиралд 2500 гаруй бэлтгэн нийлүүлэгчийнхээ хотноос сүүгээ шинээр нь татан авч, мандах нартай уралдан тээвэрлэж, эрүүл аюулгүй экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж, хүнс үйлдвэрлэлийн салбартаа манлайлан ажиллаж байна. 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж