“Соёлын довтолгоо-2”-ыг эхлүүлэх санаачилга гаргав

Хуучирсан мэдээ: 2017.04.12-нд нийтлэгдсэн

“Соёлын довтолгоо-2”-ыг эхлүүлэх санаачилга гаргав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр/2017.04.12/ иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзалт хийж, “Улаанбаатар хотын хөрс, ус, агаар орчны бохирдлын асуудал” сэдвээр ярилцлаа.

Энэ үеэр Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Хотын хөрс, ус, агаар орчны бохирдолтой тэмцэх соёлын довтолгоо-2”–ыг эхлүүлэх санаачилга гаргалаа. Оролцогчид санаачилгыг дэмжиж байна.

Нийслэлийн хэмжээнд агаар, хөрсний бохирдол гамшгийн хэмжээнд хүрснээс эхийн хэвлийд ураг эндэж, мөн амьсгалын замын халдварт өвчнөөс эхлээд олон өвчний тархалт өсөж байгаа.

Иймээс энэ асуудалтай төрийн байгууллагууд дан, дангаараа тэмцэх бус хүчээ нэгтгээд ажиллах иргэд ч хүчээ нэгтгэн тэмцэхэд Ерөнхийлөгчийн санаачилга туг нь болно гэж оролцогчид хэллээ.

Энэ удаагийн уулзалтад Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд нарын албаны хүмүүс мөн оролцлоо.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж