Зам засварын 800 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Зам засварын 800 сая төгрөгийн тоног төхөөрөмж гардууллаа

Нийслэлийн өмчит Улаанбаатар зам, засвар арчлалт компани /УБЗЗА/-д долоон шинэ тоног төхөөрөмжийг Хотын ерөнхий менежер Ч.Бат өнөөдөр гардууллаа. Индүү, ачааны машин, замын тэмдэглэгээ тавих машин зэрэг долоон орчин үеийн шинэ тоног төхөөрөмжөөр тус компани үйл ажиллагаагаа өргөжүүлж байна. УБЗЗАК-ийн захирал Д.Бат-Эрдэнэ“Манай компани нь нийслэлийн өмчит бөгөөд энэ жил нийслэлийн төсвөөс 800 сая төгрөг төсөвлөснөөр шинэ тоног төхөөрөмж ашиглалтад өгч байгаа юм байна. Эдгээр тоног төхөөрөмжийг Хятадын хөрөнгө оруулалттай “САТАС” ХХК нь нийлүүлж байгаа бөгөөд орчин үеийн шинэ технологийг ашигласнаар өмнө нь замын тэмдэглэгээг гараар тавьдаг байсан бол одоо зориулалтын машинаар тавих болж байгаа юм” гэлээ. Тус компани нь нийслэлд баригдаж байгаа зам, гүүр, барилгын тэмдэглэгээг тавьдаг ажээ.  Нийслэлийн Засаг даргын 2000 оны тавдугаар сарын 01-ний өдрийн захирамжаар “Улаанбаатар зам засвар” компани, авто зам барилгын “Улаанбаатар” компани, “Дохио” үйлдвэрийн газрыг нэгтгэн нийслэлийн өмчит “Улаанбаатар зам засвар, арчлалт” компани болгон шинэчлэн байгуулжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж