Автобус компанийн орлого 90 саяд хүрчээ

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

Автобус компанийн орлого 90 саяд хүрчээ

Улаанбаатарчууд ухаалаг автобусаар үйлчлүүлэх болсоор хоёр жил болох гэж байна. Тодруулбал, 2015 оны долдугаар сарын 29-ний өдөр нийтийн тээврийн автобуснууд кондукторын системийг халж анх удаа цахим картаар үйлчилж эхэлсэн билээ.Гэтэл зорчигчид мөнгөө дутуу хийх, урагдсан тасархай мөнгө шургуулах, 50, 100-тын дэвсгэрийн голд цаас хавчуулж зузаалах, төгрөгийг сканердаж, канондсан цаасаар автобусаар үйчлүүлэх тохиолдол нэмэгдсэн.

Тиймээс нийтийн тээврийн бүх зорчигчид дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн картаар зорчиж эхэлсэн. Ингэснээр автобус баазуудын орлого хоёр дахин өсчээ. Өөрөөр хэлбэл дөрөвдүгээр сарын 1-нээс өмнө автобус баазууд өдөрт 45 сая төгрөг олдог байжээ. Харин зөвхөн картаар үйлчлүүлэх шаардлага тавьснаас хойш өдрийн орлого нь 90 сая төгрөг болж нэмэгдсэн байна.

Зорчигчид автобусны картаа цэнэглэж зорчихоос гадна банкны карт, сим картаа цэнэглээд зорчих боломжтой.

Т.НОМИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж