ISO:900 2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2017.04.11-нд нийтлэгдсэн

ISO:900 2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна

Төв аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс нь Олон улсын чанарын удирдлагын тогтолцоо ISO:9001 2015 стандартыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд Эрхэм зорилго, хэтийн зорилго, чанарын бодлогоо тодорхойлон ажлын байранд 5С зарчмыг мөрдлөг болгон ажиллаж байна. Чанарын удирдлагын тогтолцоо ISO:9001 2015 стандарт нь шинэчлэгдсэн стандарт бөгөөд хэлтсийн холбогдох багууд шинэ стандартад нийцүүлэн журам, ажлын заавар, баримтжуулсан мэдээллээ шинэчлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Мөн  Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс Чанарын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлын хүрээнд процессын шинжилгээ, яст мэлхий шинжилгээнүүдийг хийн ҮЙЛ ЯВЦЫН зураглалыг хийхээр төлөвлөж байгаа аж. Аймгийн ЗДТГ-ын ажилчид тус байгууллагын үйл ажиллагаатай очиж танилцлаа.

ЭХ СУРВАЛЖ: WWW.TOV.GOV.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж