Дэлхийн улс орнууд агаарын бохирдлоос ангижрахын тулд эрчим хүчний үйлдвэрлэлдээ байгалийн хий, шатдаг занарыг ашиглахыг эрмэлзэж, сэргээгдэх эрчим хүчний технологийг хөгжүүлж байгаа билээ. Үүнтэй холбоотойгоор түүхий эдийн зах зээлээс нүүрс бүр мөсөн арчигдан гэсэн таамаглал ч байдаг. Гэсэн хэдий ч өнөөдөр нүүрс дэлхийн хамгийн эрэлт хэрэгцээтэй түүхий эдийн нэгт тооцогдож байна. Цаашид ч гэсэн нүүрсний эрэлт, үнэ өсөх хандлагатай байгаа юм.
Энэ жил БНХАУ агаарын бохирдлыг бууруулахын тулд нүүрсний импортыг багасгасан нь энэ түүхий эдийн эрэлт болон үнэд нөлөөлсөн билээ. Мөн Дэлхийн эрчим хүчний агентлаг тус улсад “нүүрсний алтан үе” дууссан хэмээн мэдэгдэж байсан.
Гэсэн хэдий ч Хятад улс томоохон дэд бүтцийн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр зорьж байгаа тул нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж, улмаар тус улсын импорт идэвхжих хандлагатай байгаа ажээ.
Дээрх графикаас харахад, нүүрсний дэлхийн хэрэглээ өсөх хандлагатай байна. 2030 он гэхэд жилдээ 13 тэрбум тонн нүүрс хэрэглэнэ гэж тооцоо гарчээ.
Нүүрс үйлдвэрлэгч хамгийн том улс (2014 оны байдлаар)
Нүүрс экспортлогч улс
№ | Улс | Нүүрсний экспорт (сая тонн) | Нийт эзлэх хувь (%) | ||
Битүүмтэй тослог нүүрс | Коксжуулсан + PCI | Нийт дүн | |||
1 | Индонези | 420 | 8 | 428 | 32 |
2 | Австрали | 205 | 195 | 400 | 30 |
3 | Орос | 125 | 35 | 160 | 12 |
4 | Колумби | 76 | 1 | 77 | 6 |
5 | Өмнөд Африк | 75 | 2 | 77 | 6 |
6 | АНУ | 28 | 43 | 71 | 5 |
7 | Канад | 3 | 32 | 35 | 3 |
8 | Казахстан | 29 | 3 | 32 | 2 |
9 | Монгол | 5 | 17 | 22 | 2 |
10 | Хойд Солонгос | 16 | 0 | 16 | 1 |
11 | Мозамбик | 2 | 5 | 7 | 1 |
12 | Польш | 5 | 2 | 7 | 1 |
Бусад | 10 | 7 | 17 | 1 | |
Дэлхийн нийт худалдаа/далайгаар тээвэрлэх + газраас тээвэрлэх/ | 999 | 350 | 1 349 | 100 |
Индонези, Австрали, Орос, Колумб болон Өмнөд Африк зэрэг улсын нүүрсний экспорт дэлхийн худалдааны 85 хувийг эзэлдэг.
Үүнээс гадна нүүрсний дэлхий зах зээлийн эрэлт, үнэ өсөхөд цаг агаарын байдал нөлөөлөх магадлалтай гэнэ. 2010 болон 2011 онд Австрали болон Индонези улсад байгалийн гамшигт үзэгдэл бол нүүрсний уурхайнууд нь усанд автаж байсан билээ. Энэ үзэгдэл ч гэсэн ойрын жилүүдэд тохиох магадлалтай байгааг дэлхийн цаг уурын агентлагууд таамаглажээ. Японы цаг уурчид энэ жил хүчтэй ширүүн үер болох магадлал 70 хувьтай байгаа гэж тооцоолж байгаа бол Австрали, АНУ 50 хүчтэй ширүүн үер 6 дугаар сард болно хэмээн таамаглаж байна.
Бэлтгэсэн: Э.УРАНЦЭЦЭГ