Дуучин Мэрай Кэрри бүжигчин найз залуугаасаа салжээ. Тэрбээр өнгөрсөн оны аравдугаар сард сүйт залуу тэрбумтан Жэймс Паркераас салаад удаагүй байхдаа нас залуу өөрийнх нь уран бүтээлд хамтран ажилладаг бүжигчин Брайн Танака гэх япон гаралтай эртэй болзож эхэлсэн байдаг.
Тэдний хайр дурлалын романс шинэ оны өмнөхөн олон нийтэд ил болж байв.
Гэвч тэдний харилцаа удаан үргэлжилсэнгүй. Таван сар үерхсэн хосууд эдүгээ мөр мөрөө хөөхөөр болсон тухай “TMZ” сайт мэдээлсэн байна.
Салалтын шалтгаан нь Мэрай Кэригийн хуучин нөхөр Ник Кэннонтой холбоотой аж. Тэд хүүхдүүдтэйгээ хамтдаа оройн зоог барьж, үдэшлэг зохиож, басхүү үе үе хоёулхнаа уулздаг нь Танакад таалагдаагүй учраас салсан гэнэ.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN