АНУ-ын иргэний агаарын тээврийн “United Airlines” компанийн ажилтнууд зорчигчийнхоо цусыг нь гоожуулан чирч буулгаж буй бичлэг цахим орчинд түгсний дараа тус компани өөрийн зах зээлийн үнээс бараг 800 сая ам.доллараа алдсан тухай мэдээлэл “Gizmodo.com” сайтад гарчээ.
“United Airlines” компани онгоцны зорчигчийн тооноос илүү тасалбар зарж, улмаар зорчигчдоос саналаараа буух хүсэлтэй хүн байгаа эсэхийг асууж, 800 ам.доллар санал болгосон байна.
Гэвч тэдний саналыг хэн ч хүлээж аваагүй тул зорчигчдоос ази эмчийг хүчээр чирч буулгасан нь эдүгээ асуудал болоод байгаа юм. Тухайн үед “United Airlines” компанийн капитализаци 22.5 тэрбум ам.доллар байсан бол бичлэг цацагдсанаас хойш огцом унаж, одоо 21.7 тэрбум ам.доллар болсон байна.
Түүнчлэн, “United Airlines” компанийн захирал Оскар Мунос хэрэгт холбогдуулан уучлалт гуйжээ. Онгоцноос чирэгдэж буусан ази залуу болсон явдлын тухайд “Намайг Хятад болохоор чирч буулгасан” гэж ярьсны улмаас компанийнхны бүдүүлэг үйлдэл өмнөд хөршийнхний дургүйцлийг төрүүлээд байв. Гэхдээ зарим АНУ-ын сайтад эмч залууг Вьетнам гаралтай гэж мэдээлж байгаа юм.
ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN