Монгол Улсын нийт хүн амын 27 хувь нь тамхи татдаг гэсэн судалгааг мэргэжлийн байгууллагууд гаргажээ. Тамхи татсаны улмаас манай улсын гурван хүн тутмын нэг нь зүрх судасны эмгэгээр, таван хүн тутмын нэг нь хорт хавдраар өвчлөн нас барж байгааг тогтоожээ.
Дам тамхидалтад тамхи татдаггүй хүмүүсийн 40,9 хувь нь гэртээ, 25,5 хувь нь ажлын байрандаа тус, тус өртдөг байна.
Д.ЦЭЦ