Абэ: Хойд Солонгос химийн зэвсэг хэрэглэж магадгүй

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

Абэ: Хойд Солонгос химийн зэвсэг хэрэглэж магадгүй

Хойд Солонгос зургаа дахь баллистик пуужингийн туршилтаа хийхээр бэлтгэж байгааг олон улс хардаж байна. Тэгвэл Японы ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр (2017.04.13) Хойд Солонгос аль хэдийн сарин гэгдэх мэдрэлд хүчтэй нөлөөлөх химийн зэвсгийг зөөвөрлөх чадалтай пуужингийн толгой бүтээсэн байж магадгүй хэмээн мэдэгдлээ. Өмнө нь Японд 1995 онд нэгэн эрэгтэй өглөө ажил цуглах цагаар метронд сарин хийг цацсанаас 12 хүн амь үрэгдэж, олон хүн өвдсөн гашуун туршлагатай.

Хойд Солонгос ирэх бямба гаригт (2017.04.15) үндэслэгч Ким Ир Сений төрсний 105 жилийн ойг “Нарны өдөр” болгон тэмдэглэхээр бэлтгэж байгаа юм. Үүний зэрэгцээ Хойд Солонгосын удирдагч “том зүйлд” бэлтгэж байна хэмээн мэдэгдсэн нь олон улсын анхаарлыг татжээ.

Пхеньян баллистик пуужин, цөмийн туршилтаа үргэлжлүүлсээр буйн эсрэг  АНУ Солонгосын хойг руу нисэх онгоц тээвэрлэгчээ  илгээж нөхцөл байдал хурцдаад байна.  

Эх сурвалж: Reuters

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж