KAPPA ГЭЖ ЮУ ВЭ, ХААНААС ГАРАЛТАЙ ВЭ?
Хамгийн анх “Justin.Tv” гэх видео шууд дамжуулагч сайтын програмч байсан Жош Дэсэно өөрийн зургийг “Каппа” гэсэн нэртэйгээр сэтгэгдэл хэсэгт оруулснаар бүх зүйл эхэлсэн гэж хэлж болно. Үүний дараа “Twitch.Tv”-ийн сэтгэгдэлд каппаг нэмснээр өнөөдөр Twitch-ийн үндсэн эмотикийн нэг болсон байна. Каппаг бусдыг чадах, хэн нэгнийг ёжлох, егөөдөх, бах таваа хангах гэх зэргээр хорон үед хэрэглэдэг.
Харин KappaPride нь уг эмотикийн солонгон өнгийн хувилбар бөгөөд “ижил хүйстэн” гэсэн утгаар ашигладаг. Тэгвэл энэ удаа Дотагийн шилдэг KappaPride мөчүүдийг зураг хэлбэрээр залуусдаа хүргэж байна.
Г.ТҮШИГ