2017 оны дөрөвдүгээр сарын 14-ны өдөр “I”, “II, “III” ангилалд бүртгэлтэй 17 хувьцаат компанийн 22,246 ширхэг хувьцаа арилжигдсанаас 7 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 6 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс “Еврофё Азиа" компанийн хувьцааны ханш хамгийн өндөр буюу 14.21%-иар өссөн бол "Авто импекс” компанийн ханш хамгийн өндөр буюу 12.00% хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 43 ширхэг үнэт цаас 4,086,290 төгрөгөөр арилжаалагдсан байна.
Энэ өдөр "MSE ALL" индекс 837.7 нэгж болж 0.03%-иар өссөн бол зах зээлийн үнэлгээ 1,503,995,377,263 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
ЭХ СУРВАЛЖ: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ