71-н жилийн түүхтэй лигт олон шилдэг тоглогчид байсан ч бидний сэтгэл зүрхэнд хоногшиж нэрээ тодоор үлдээсэн тамирчид хэд билээ. Алдраа дуурсгасан тоглогчид л домог болон үлддэг.
Тэдгээр тоглогчид бусдаас юугаараа ондоо байсан бэ? Гол ялгаа нь тэд ялагчид байсан юм. Хамгийн шийдвэрлэх үед өөрсдийнхөө шилдэг тоглолтоо гаргаж Плей-офф-д жинхэнэ хэн бэ гэдгээ харуулсан билээ.
Тэгвэл энэ жил Плей-офф-д аль баг өрсөлдөгчөө өвдөг сөгдүүлэн, аваргын цомыг өргөж, ямар тоглогч түүхэнд нэрээ үлдээх бол?
Эдгээр асуултын хариуг бид 4-р сарын 16-ны өдрөөс эхлэн харах болно.
НБА-ийн монгол дахь албан ёсны шууд дамжуулагч SPS HD телевиз та бүхэнд "HARD ROCK CAFE" тай хамтран Плей-оффын эхний тоглолтыг хүргэх гэж байна. Тоглолт 2017 оны 4 сарын 16-ны 8:00 цагаас эхэлнэ. “Таксгүй” гэдгийг дуулгахад таатай байна.
Та бүхэн найз нөхөд, хамт олноороо тав тухтай орчинд тайлбарлагч Идэр-Ууган, Ялалт нарын хамт халуун яриа өрнүүлж, санал бодлоо хуваалцаарай. Мөн Хаан банкны болон Mountain dew брэндийн шагналууд зэрэг олон олон сюрпризүүд таныг хүлээж байна.