УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааныг өнөөдөр 15.00 цагт товложээ. Тус хуралдаанаар Зөрчлийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм.
Засгийн газраас өргөн мэдүүлсэн энэхүү төслийг Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгатай уялдуулан, зөрчил болон гэмт хэргийн шинжийг ялгамжтайгаар тодорхойлж, хууль зөрчсөн ижил төрлийн үйлдэлд өөр, өөр хуулиар харилцан адилгүй хариуцлага хүлээлгэдэг байсныг цэгцэлж, нэг л зарчим үйлчилж байх заалтууд туссан юм.
Мөн зөрчил үйлдсэн 16-18 насныхны хувийн байдал, зөрчил үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан шийтгэлээс чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болох тухай зохицуулалт ч туссан юм.
Г.ХОРОЛ