Говьсүмбэр аймгийн Засаг Даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсээс "Хуулийн байгууллагуудын үйлчилгээний чанарыг сайжруулах, иргэдэд эрх зүйн мэдлэг олгох дэд хөтөлбөр"-ийн хүрээнд аймгийн хуулийн байгууллагуудтай хамтран "Иргэдээ сонсъё" аяныг 2017 оны дөрөвдүгээр сарын 5-6-ны өдрүүдэд зохион байгуулж өнгөрлөө. Уг аяны хүрээнд Төрийн байгууллагуудаас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй баг Говьсүмбэр аймгийн Шивээговь, Баянтал сумдад ажиллаж иргэд, олон нийтэд байгууллагынхаа чиг үүрэг, үйл ажиллагааны онцлогийг сурталчлан таниулж, санал, хүсэлтийг хүлээн авч, иргэний бүртгэл, нотариатын үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажилласан байна. Мөн урлагийн тоглолт, иргэдийн дунд энгийн болон хууль, эрх зүйн мэдлэг шалгасан "АХА" тэмцээнийг зохион явуулах зэрэг иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх чиглэлээр олон ажил, арга хэмжээг зохион байгуулжээ.
ЭХ СУРВАЛЖ: ХЗДХЯ