
Түүнчлэн олон улсын хүүхдийн Найрамдал зусланд очиж үе тэнгийн хүүхдүүдтэй нөхөрлөх юм. Намьянжүгийн хүүхдүүдэд морь унуулж сонирхуулахаар аялалын хөтөлбөрт тусгажээ. 2 хотын найрамдал нөхөрлөлийн шугмаар Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн эдгээр хүүхдүүдийг НЗДТГ-ын Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга М.Отгонбаяр хүлээн авч уулзаж, тавтай зочлохыг хүслээ.
Эх сурвалж: www.ulaanbaatar.mn