Улстөрчдийн эхнэрүүд ямар бизнестэй вэ?

Хуучирсан мэдээ: 2017.04.14-нд нийтлэгдсэн

 Улстөрчдийн эхнэрүүд ямар бизнестэй вэ?

Улс төрийн хатуу замд хөл тавьсан эрчүүдийн ард бизнесийн салбарт гялалзаж яваа бүсгүйчүүд цөөнгүй бий. Тэд ямар бизнес эрхэлдэг юм бол?


О.БАЙГАЛЬ – “BAIGAL” БРЭНД, VALENTINO МОНГОЛД

Гэрэл зургийг Buro247

Монголын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн гэргий, топ модель О.Байгаль. Тэрбээр анх 2003 онд “Байгаль“ нэртэй гоо сайхны салон нээн, бизнесийн гараагаа эхэлж байсан бол хэдхэн хоногийн өмнө Италийн алдарт Valentino брэндийн салбар дэлгүүрийг Shangri-La Моллд нээлээ.

Тансаг зэрэглэлийн хувцас, загварын ертөнцөд алдартай Valentino брэнд Монгол улс дахь албан ёсны төлөөлөгчөөрөө “Baigal” брэндийг сонгожээ.

Гэрэл зургийг Buro247

Хатагтай О.Байгаль загварын ертөнцийн үзэсгэлэнтэй, бизнесийн салбарын хүчирхэг эмэгтэйчүүдийг урьж, нээлтийн ёслолоо цомхон хүрээнд хийжээ.

Түүний үүсгэн байгуулсан “Baigal брэнд монгол уламжлалт хээгээр орчин үеийн эмэгтэйн гоёл хэрэглэлийг шижир алт, мөнгө, эрдэнийн чулуугаар урладаг.

"Хатан", “Тоонот гэр”,  “Өлзий”, “Дээл”, “Байгаль” зэрэг ээмэг, бөгж, гоёл зүүсгэлээс гадна морины тоноглолоос санаа аван урласан “Төвөргөө” алчуур, морин хуурын төрхийг тусгасан “Cutlery set” мөнгөөр бүрсэн халбага, сэрээ гээд цөөнгүй коллекцийг худалдаанд гаргасан байдаг.


Э.ТУУЛ – “АЖИГАНА” ГРУПП, “ХАЙРЫН ХУРИМ” САЛОН, “ОРГИО” БРЭНД

УИХ-ын гишүүн О.Содбилэгийн эхнэр Э.Туул.

Дөрвөн хүүхдийн ээж Э.Туул загварлаг хувцаслалт, өвөрмөц стиль имиджтэй, мэдрэмжтэй, Монголын хамгийн fashion бүсгүйчүүдийн нэг.

АНУ-д дээд боловсрол эзэмшсэн Э.Туул 20 настайдаа анхны бизнесээ эхлүүлж байсан гэдэг. Загварын сонирхолдоо хөтлөгдөн нээсэн түүний “Хайрын хурим” загварын салон одоо ч үйлчлүүлэгч олонтой. Хуримын даашин, монгол үндэсний загварын дээлээр дагнан, өөрсдийн өнгө төрхөө бүрдүүлж чадсан тус “Хайрын хурим”-ынхан сүүлийн үед бүсгүйчүүдийн гадуур хувцас, хүрэм, хамбан загварын өдөр тутмын хувцсаараа сонирхол татаж байгаа.

Э.Туул “Ажигана” группийн захирал. Түүний удирддаг групп “Оргио” нэрийн бүтээгдэхүүнээрээ хэрэглэгчдийн таашаалд нийцдэг болсон билээ. “Оргио” брэнд нь монгол  тахианы махан бүтээгдэхүүнийг сүүлийн үеийн технологи, өвөрмөц сав баглаа боодолтойгоор үйлдвэрлэдэг.

“Оргио” боловсруулсан бүтээгдэхүүн, хиам, элэгний нухаш зэрэг нь жишиг бүтээгдэхүүн, үйлдвэрлэл гэж хэрэглэгчид ам сайтай байдаг юм билээ.


Х.ОТГОНТУЯА – “ЧИНГИС” ЗОЧИД БУУДАЛ, "E-МАРТ" СҮЛЖЭЭ

УИХ-ын гишүүн Сү.Батболдын гэргий. Тэр бол бизнесмэн, удирдагч эмэгтэйчүүдийн үлгэр жишээ болсон гол хүмүүсийн нэг. “Алтай трейд” компанийг олон жилийн өмнөөс удирдсан бизнес хатагтай зочид буудал, ноос ноолууран бүтээгдэхүүн, худалдааны салбарт голлон бизнес эрхэлжээ.

“Чингис” зочид буудал, “Скай” их дэлгүүр, “Алтай кашемир” гээд түүний гэр бүлийн бизнес одоо ч амжилттай яваа. Хамгийн сүүлд “E-Mart” сүлжээ дэлгүүрийн албан ёсны үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлээд байгаа.

Хатагтай Х.Отгонтуяа хувийн бизнесээс гадна урлагт их санаа тавьдаг, тэр тусмаа түүний тэргүүлдэг “Төгөлдөр” сан сонгодог урлагийн салбарт томоохон төслүүд хэрэгжүүлсэн билээ.

Б.БАЯСАХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж