Налайхчууд тайван өвөлжинө

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Налайхчууд тайван өвөлжинө

Нийслэлийн иргэдийн тэргүүлэгчид Налайх дүүрэгт  хөрөнгө мөнгө шийдэж өгөв. 32 мянган хүний амь амьдралтай холбоотой уг асуудал нь дүүргийн орон сууцны хорооллын доторхи инженерийн шугам сүлжээг шинэчлэх, дээд эх үүсвэрээс усан сан хүртэлхи цэвэр усны гол шугмыг шинэчлэн солих ажил юм. 1953-аас 1970 аад оны хооронд баригдснаас хойш өнөөг хүртэл шинэчлэлийн ажил хийгдээгүйгээс өнгөрсөн өвөл удаа дараа цоорч тус дүүрэгт  хөлдөх аюул нүүрлэснийг Засаг дарга нь хэлж байв.

Иймээс Налайх дүүргийн орон сууцны хорооллын доторхи инженерийн шугам сүлжээг шинэчлэхэд 582,3  сая төгрөг, дээд эх үүсвэрээс  усан сан хүртэлхи цэвэр усны гол шугмыг  шинэчлэн солиход 198 сая төгрөг өгөхөөр болов. Ингэснээр Налайхчууд хөлдөх аюулаас сална. Өвөл хаяанд дөхсөн учраас цаг хугацаатай уралдаж дээрхи  ажлаа шуурхайлахыг тэргүүлэгчид холбогдох хүмүүст  санууллаа.

Эх сурвалж: www.ulaanbaatar.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж