
Учир нь дээрхи биеийн тамир, спорт төвүүдийн зураг төсөвт нэмэлт өөрчлөлт орсон, газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байрлаж байгаа тул нэмэлт бэхэлгээ, хүчитгэлийн ажлууд хийгдэхээр төлөвлөсөн, газрын байршил, инженерийн шугам сүлжээний нөхцлөөс шалтгаалаад барилгын төсөвт өртөг нэмэгдсэн тул батлагдсан хөрөнгө хүрэлцэхгүй болжээ. Ийм үндэслэлийг улсын экспертиз гаргасан тул нийслэлийн санхүү төрийн сан, нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн удирдлагууд энэхүү асуудлыг тэргүүлэгчдийн хурлаар оруулав. Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн боловсруулсан зургаар усан бассейн нь 25 метрийг харьцах нь 6 метрийн хэмжээтэй усан сэлэлтийн 2 замтай, тэнхлэгээрээ 40 метрийг харьцах нь 23,9 метр хэмжээтэй зоорийн давхар бүхий байгууламж байх юм байна. Зоорийн давхартаа техникийн өрөөнүүд, 1 дүгээр давхартаа өлгүүр, үсчин, мини спорт барааны дэлгүүр, сэлэлтийн заал, хувцас солих өрөөнүүд, бялдаржуулах танхим, эмч дасгалжуулагч, усны шинжилгээний өрөө, зуушны газар байхаар төлөвлөжээ. Барилгын үндсэн хийц нь цутгамал төмөр бетон каркас, хучилт цутгамал төмөр бетон байх юм. Дүүрэгт бүрт газрын байршил, инженерийн шугам сүлжээний хангамжийн нөхцлөөс шалтгаалан төсөвт өртөг нэмэгдэж буйг Нийслэлийн зураг төслийн хүрээлэнгийн захирал С. Цахиур хэлж байв. Байршлын хувьд Баянгол дүүрэгт баригдах бассейн 7 дугаар хороо 78 сургуулийн баруун талд, Сонгинохайрхан дүүргийн бассейн 17 дугаар хороо өрхийн эмнэлгийн цогцолборын баруун талд, Хан-Уул дүүргийнх 9 дүгээр хороо 7 дугаар сургуулийн баруун талд, Баянзүрх дүүрэгт баригдах бассейн 6 дугаар хороо 21 дүгээр сургуулийн хашаанд баригдахаар болсон байна. Харин Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт мөсөн гулгуурын талбай барих юм. Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 23 дугаар сургуулийн баруун талд мөсөн гулгуурын талбайг төлөвлөсөн бол Сүхбаатар дүүрэгт 10 дугаар хороо 16 дугаар сургуулийн хашаанд тус тус барихаар байршлыг тогтоожээ. Багануур дүүрэгт усан бассейн, боулингийн төвийг 3 дугаар хороо Уурхайчин цогцолборын зүүн урд талд байгуулна. Зураг төсөв, байршлаа эцсийн байдлаар тогтсон дээрхи барилгад шаардлагатай нэмэлт төсөвт өртгийг нэмэх саналыг тэргүүлэгчдийн олонхийн саналаар дэмжлээ. Анх асуудлыг оруулж ирэх үедээ хөрөнгийн асуудлыг нэгмөр тусгалгүй дараа нь дахин хөрөнгө мөнгө нэмж хүслээ гэж тэргүүлэгч Д. Нямхүү шүүмжлэв. Бусад тэргүүлэгчид хүүхэд залуучуудад тустай ажил болохоор асуудлыг дэмжих нь зүйтэй. Тэгэхгүй бол цаг хугацаа алдснаар ирэх жил энэ ажил дуусах нь байтугай эхлэхгүй байж мэдэх нь ээ гэсэн байр суурь илэрхийлж байлаа.
Зочин 2011-08-04 122.254.111.170
Усан бассейн барилаа гэх юм ашиглалтанд өглөө гэх юм ард түмэнд яг үйлчлүүлж ашиглуулж байна уу. Элдэв янзын журам гаргаад, дундуур нь түрээслүүлээд үнэ өртгийн нэмээд хэцүү юмаа. Бат үүлээ чи бол оциализмийн үеийн тун болих дуу ямар ч үйлчилгээ байхгүй хотод өссөн болохоор орчин үеийн үйлчилгээг хүн арддаа үзүүлж чадах уу.
agi 2011-08-04 220.101.180.108
76gaihald ogdog neg neg terbumiig hotiin buteen baiguulaltad zartsuulmaar baina aa Tegvel zaluuchuud bar hesch arhi uuj odor honog ongoroohoo baina biz de
Зочин 2011-08-04 182.160.24.90
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275
Зочин 2011-08-04 182.160.24.90
БАЯНЗҮРХ ЗАХЫН УРД БАЙРЛАХ ашиглалтанд орсон 79м2 бүхий 2 өрөө ШИНЭ БАЙРЫГ м2-г 1100000 төгрөгөөр тооцож зарна Төлбөрийн 20 хувийг бэлнээр хийвэл үлдсэн 80 хувийн банкны урт хугацааны зээлд хамруулж болно
Утас 9192-5988 9913-7275