Роналдо европын тавцанд 100 гоол оруулсан анхны тоглогч боллоо

Хуучирсан мэдээ: 2017.04.13-нд нийтлэгдсэн

Роналдо европын тавцанд 100 гоол оруулсан анхны тоглогч боллоо

Аваргуудын лигийн ¼ шигшээн хүрээнд өнгөрсөн шөнө “Байерн Мюнхэн” клубын талбайд Испанийн “Реал Мадрид” зочлон тоглосон билээ. Энэ тоглолтод Криштиано Роналдо хоёр гоол оруулж, дубль хийсэн. 

Ингэснээр эдүгээ 32 настай Португал хөлбөмбөгч Европын хөлбөмбөгийн холбооноос зохион байгуулдаг тэмцээнд 100 гоол оруулсан анхны хөлбөмбөгч боллоо. Тэрбээр 100 гоолыг 143 тоглолтод оруулжээ. Тэгэхдээ Аваргуудын лигт 97 гоолтой болсон бол үлдсэн гурван гоолоо Европын супер цомд хийсэн байна. 

Харин энэ үзүүлэлтээрээ Месси түүний араас жагсч байгаа юм. Тэрбээр 118 тоглолтод 97 гоол оруулчихаад байгаа билээ. 

ЭХ СУРВАЛЖ: MMINFO.MN

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж