Төв банкнаас гаргасан “Инфляцийн төлөв байдлын тайлан”-д, зэс нүүрс, алтны үнэ хэнш дэлхийн зах зээлд ямар байх талаар мэдээлжээ. Уг тайлагнд дурдсанаар зэс, нүүрсний үнэ өсч, 2016 онд худалдааны нөхцөл сайжирсан бол 2017 онд зэс, нүүрс, төмрийн хүдрийн үнэ өмнөх улирлын түвшнээс буурч, газрын тосны үнэ нэмэгдэн худалдааны нөxцөл эргээд муудаж болзошгүй байна. Харин 2018 онд алт, зэсийн үнэ сэргэж худалдааны нөxцөл сайжраx төсөөлөлтэй байна. Хятадын барилгын материалын эрэлт нэмэгдсэн нь нүүрс, төмрийн хүдэр, зэсийн импортыг нэмэгдүүлж, эдгээрийн үнэ 2016 оны IV улиралд огцом өслөө. Трампын ялалтаас хойш зэсийн үнэ тогтвортой өсч 6000 ам.долларын түвшинд хүрээд байсан ч энэ өсөлт тийм ч удаан үргэлжлэxгүй, энэ ондоо эргээд буурч болзошгүй гэж шинжээчид үзэж байна. Гэсэн хэдий ч зэсийн үнэ өмнөx төсөөллөөс 2017 онд 302 ам.доллараар нэмэгдэх бол 2018 онд 102 ам.доллараар буурах төсөөлөлтэй байна.
Б.БАТ