Ноа Францын шигшээ багт хүчин зүтгэнэ

Хуучирсан мэдээ: 2011.08.04-нд нийтлэгдсэн

Ноа Францын шигшээ багт хүчин зүтгэнэ

Сагсан бөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээн удахгүй эхэлнэ. NBA-д ажилт хаялт болж, багууд нэгдсэн бэлтгэлд гарах эсэх нь тодорхойгүй байгаа энэ үед олон тоглогч Европын иргэншил авч, шигшээ багуудад хүчин зүтгэж байгаа. Тэдний нэг нь Жоаким Ноа болж байна. Бэртэлтэй байгаа төвийн тоглогч Жоаким Ноа энэ долоо хонолгийн сүүлчээр Францын шигшээ багтай нэгдэж, бэлтгэлд оролцохоор болсныг Францын сагсан бөмбөгийн холбоо мэдэгдлээ. Лос-Анжелес хотод баруун шагайндаа эмчилгээ хийлгэж байсан түүний гэмтэл бүрэн илааршсан гэдгийг Францын шигшээ болон “Буллс” багийн эмч нар баталж байгаа юм. “Буллс” багийн эмч Ноад үзлэг хийсний дараа түүнийг заавал Чикагод ирэх шаардлагагүй, Францын шигшээ багтайгаа нэгдэж болно гэдгийг зөвшөөрсөн болохыг тус улсын сагсан бөмбөгийн холбоо цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байна. Францын шигшээ баг энэ долоо хоногт Пу хотноо бэлтгэл хийж байгаа. Наймдугаар сарын 31-нд Латвийн эсрэг тоглосноор тэмцээнээ эхлүүлэх тус баг ирэх даваа гаригт Испанийн багтай нөхөрсөг тоглолт хийнэ. Тэр тоглолтод Жоа оролцох эсэх нь тодорхойгүй байна. Гэхдээ энэ удаагийн Европын аварга шалгаруулах тэмцээн маш сонирхолтой болох нь ээ. NBA-д тоглодог бүх тоглогчид ажил хаялтын улмаас шигшээ багтай хүчин зүтгэж байгаагаас гадна давхар иргэншилтэй тоглогч олноор оролцоно. Тэдний тэргүүн эгнээнд Испанийн шигшээ баг төвийн тоглогч Серж Ибака, Францын шигшээ багийн төвийн тоглогч Жоаким Ноа нар нэрлэгдэж байна.

Score Studio

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж