"Breaking bad" цувралын хамгийн "хүчирхэг" дүрийн нэг болох Gus Fring эргэж ирэхээр болжээ. 2013 онд дууссан уг цувралын өмнөх үйл явдлыг "Better call Saul" нэртэйгээр 2015 оноос эхлэн AMC телевизээр гаргаж эхэлсэн. "Better call Saul"-ийн хоёр улирал бүрэн гарч дууссан бөгөөд гуравдугаар улирал энэ сарын 10-аас эхлэн гарах гэж байна. Маргаашнаас эхлэн гарах гэж буй шинэ улирлаар Gus Fring гарч ирэх нь тодорхой болжээ. Bob Odenkirk хэлэхдээ "Giancarlo Esposito бол гайхалтай жүжигчин. Түүнийг энэ шоунд эргэж ирж байгаад маш их баярлаж байна. Гэхдээ зөвхөн Gus Fring ч биш "Breaking bad" цувралын зарим дүрүүд гарч ирэхээр бэлдэж байгаа" гэжээ. Харин жүжигчин Giancarlo Esposito саяхан өгсөн ярилцлагадаа "Заримдаа би энэ дүрийг сэгсэрч хаяхыг өөртөө сануулдаг" гэжээ.
Г.ТҮШИГ