”Гулгаа массаж” гэсэн зарыг хуулна

Хуучирсан мэдээ: 2017.04.09-нд нийтлэгдсэн

”Гулгаа массаж” гэсэн зарыг хуулна

Нийслэлийн гудамжинд буй "Гулгаа массаж" гэсэн зарын хуудсуудыг хуулж, цагдаагийн байгууллагад өгч шалгуулах аяныг "Лантуун дохио" ТББ-аас өнөөдрөөс /2017.04.09/ хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ талаар тус байгууллагын тэргүүн Ч.Ганжавхлан "Сүүлийн үед гулгаа массаж гэсэн нэрийн дор 15,16-хан настай охидуудыг бэлгийн мөлжлөгт автуулж, гэмт хэрэг, хүний наймааны хохирогч болгож байна" хэмээн ярьж байна. Тэд 70 хүний бүрэлдэхүүнтэйгээр Шархаднаас Орбит хүртэл, 7 буудлаас Зайсан хүртэлх бүх "Гулгаа массаж" гэсэн хуудсуудыг хуулж цагдаагийн байгууллагад шалгуулах гэнэ. Иймээс иргэдийг гадуур тааралдсан "Гулгаа массаж" гэсэн хаяг, хуудсуудыг хуулан авч уг аянд нэгдэхийг уриалж байгаа юм байна.

Б.ТҮШИГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж